Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль санаачилсан талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр:
УИХ-ын гишүүд хулгай авлига албан тушаалын хэрэгт холбогдож ёс зүйн ноцтой зөрчил гаргадаг ч их хурлын гишүүний дархан эрхийн цаана нуугдаж байна. Тиймээс эгүүлэн татах тухай хуулийн нэн яаралтай горимоор өргөн барина.
Тус хуулийн төсөлд дараах үндэслэлийг тусгалаа.
1.Ёс зүй зөрчил гаргасан гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлнэ.
2.Өргөсөн тангаргаас няцаж зөрчил гаргасан гишүүнийг ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж цэцийн шийдвэрээр эгүүлэн татна.
3. Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол эгүүлэн татна.
4. Жагсаалтаар нэр дэвшсэн гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга А.Бямбажаргал:
Төрд зүтгэж байгаа хэн бүр төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс зүй, ёс суртахуунтай байх ёстой гэдэг үг байдаг. Ерөнхийлөгч санаачилсан энэхүү хуулийн төслийн хүрээнд гурван үндсэн гол асуудлыг хөндөж тавьж байгаа.
Хамгийн гол зорилго нь ардчилсан парламентын засаглалаа бэхжүүлэх, төгөлдөржүүлэх, бататгах үндсэн утга агуулгыг энэ хуулийн төсөл бүхэлдээ агуулж байгаа юм.
Ард түмний саналыг Алтан гургалдай шиг дуулж авчхаад адаг сүүлд нь "Яах гэж намайг сонгосон юм бэ" гэж амыг нь асуулгах ёс зүйн асуудлыг бид хүлээн зөвшөөрч болохгүй.
Ёс зүйн асуудал бол улс орны хувьд хамгийн чухал асуудал. Ёс зүй мөхсөн газар хулгай хаданд гарч, хууль уланд ордог гэдэг үг бий" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.122.73
Зөв шүү. Дэмжиж байна.
Хариулах