Ж.Бат-Эрдэнэ: Хариуцлагын асуудлыг бид үе шаттай ярьж байгаа

Х.Есү
1 цаг 34 минутын өмнө

МАН-ын Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатайгаар эхэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Өнөөдрийн бага хурлаар мөрийн хөтөлбөр маань хэр хэрэгжсэн тал дээр тодотгол хийх асуудлын талаар ярилцана. Засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр тодотгол хийнэ гэдэг талаас нь мөн ярих байх. 

Хариуцлагын асуудлыг бид үе шаттай ярьж байгаа. Засгийн газар тогтвортой байх, гишүүд өөрсдөө хариуцлагатай байх асуудлыг үеийн үед ярьсаар л байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна