МАН-ын бага хуралд оролцож буй Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Би ярьж байсан олон асуудлаа хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Шалгагдаж байгаа.
Д.Амарбаясгалан яллагдагчаар татагдсан, удахгүй шүүх рүү шилжих байх. Хэрэгт холбогдсон намын гишүүдийг түдгэлзүүлэх нь зүйтэй. Манай намын маш олон хүмүүс авлига албан тушаалын хэрэгт орооцолдож, яллагдагчаар татагдаад байгаа.
Манай намын Ж.Мөнхбат Монголд ирсэн байгаа. Би түүний хэрэг явдлыг тодруулсан. Анх хэлээр гарахад нь хилийн хориг байгаагүй юм байна. Тэгээд буцаж ирээгүй. Тэгэхээр нь шүүгчийн цагдан хорих захирамж гарсан байна. Ж.Мөнхбат өөрөө шүүгчид хилийн хоригийн хязгаарлалтыг өөрчилж өгөөч би эх орондоо очмоор байна гэдэг хүсэлт гаргасан юм байна.
Ж.Мөнхбатыг Монголд ирсний дараа шүүгч хилийн хориг тавьсан байна. Түүний хэрэг хэрэгсэхгүй болсон гэсэн зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.
Нүүрсний хэргээр ял авсан Т.Аюурсайхан маргааш суллагдана. УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан хэргээр яллагдагчаар татсан байна лээ.
Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж хоёр АНУ-д байгаа. АНУ-тай манай улс эрх зүйн туслалцааны гэрээгүй. Ер нь АНУ бусад улс оронтой тийм гэрээ байгуулдаггүй. Сэжигтэн яллагдагч нарыг хүлээлгэж өгдөггүй. Тиймээс тэр хоёр зориуд тийм улс руу явсан байгаа биз" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.191.194
Манай хууль зүйн сайд маш сайн ажиллаж байгаа шүү. амжилт хүсье. Төрөөс хулгайчуудаа болон ёс зүйгүй гишүүдээ чөлөөл. Ерөнхийлөгч маш сайхан хууль оруулж ирсэн байна лээ. хурдан шийдээд дэмжээд яваарай
Хариулах