Монгол оюутан АНУ-д хүчингийн хэргээр ял авлаа

Zuv.mn
1 цаг 16 минутын өмнө

Монгол улсын иргэн Энхбаярын Билгүүн АНУ-ын Корнеллийн их сургуулийн оюутны хотхонд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр тус улсын хуулийн байгууллагад шалгагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэрбээр Э.Билгүүн нь энэ жил 23 настай. “Корнеллийн их сургуульд 1,2 тэрбум төгрөгийн тэтгэлэг авахаар болсон” талаар өмнө нь олон нийтэд мэдээлэгдэж, сайны жишээ болж явсан шилдэг оюутан залуу.

Харамсалтай нь, Томпкинс каунтийн прокурор Мэттью Ван Хоутен Энхбаярын Билгүүнийг 2024 оны есдүгээр сарын 1 оюутны байранд зөвшөөрөлгүй нэвтэрч бусдын биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзсэн талаараа олон нийтэд мэдээлсэн юм.

Түүнийг 2024 оны 9-р сарын 12-нд Корнел их сургуулийн цагдаагийн газар Итхака хотын цагдаагийн газрын туслалцаатайгаар баривчилжээ. Өнгөрсөн XI сарын 24 нд болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр түүнийг хүчин, хулгайн хэрэгт гэм буруутай гэж үзсэн. Улмаар Шүүх хурал нь  2026 оны хоёрдугаар сарын 24 -нд болж, найман жилийн ял оноожээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна