Өндрөөс үсэрч амиа хорлох гэж байсан 13 настай охиныг аварчээ

Zuv.mn
1 цаг 26 минутын өмнө

Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн ...дугаар байрны зургаан давхар орон сууцны дээвэр дээрээс хүүхэд үсрэх гэж байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр буюу хоёрдугаар сарын 26-ны 18:02 цагт иржээ.

Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 18:06 цагт хэргийн газарт очсон байна. Очиход 13 настай охин байрны дээвэр дээр гарч, амиа хорлох үйлдэл хийх гэж байсан тул алба хаагчид шуурхай арга хэмжээ авч, ятган тайтгаруулж, аюулгүй байдал ханган буулгасан байна. Ингэснээр болзошгүй аюулаас нэг иргэний амь насыг аварсан байна. Охинд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, нөхцөл байдлыг тодруулах чиглэлээр холбогдох байгууллагууд ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна