М.Бадамсүрэн: Жагсаалт ч бай тойргийнх нь бай гишүүдийг эргүүлэн татдаг байх хэрэгтэй

Х.Есү
2 цаг 3 минутын өмнө

Хүн хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэнгээс МАН-ын бага хурлын үеэр хэлэлцэж буй асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Эхний ээлжинд намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэнэ. Цаашлаад цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой ажил хэрэгч, улс орны хэмжээнд шийдэх шаардлагатай нийгэм эдийн засгийн асуудлуудын тодорхой чиглэлийг өгнө. 

Би Ерөнхийлөгчийн гаргасан саналыг 100 хувь дэмжиж байгаа. Их хурлын гишүүд гэхээрээ бүрэн эрхийнхээ ард нуугдаж болохгүй. Шалгуулах, хариуцлага тооцуулах хэрэгтэй. Жагсаалт ч бай тойргийнх нь бай гишүүдийг эргүүлэн татдаг байх хэрэгтэй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна