Л.Энх-Амгалан: Гишүүн бүртээ хариуцлага тооцох журмыг баталсан онцлогтой бага хурал болж өндөрлөлөө

Х.Есү
1 цаг 52 минутын өмнө

МАН-ын бага хурлаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Л.Энх-Амгалан: Өнөөдрийн бага хуралдаанаар зургаан асуудлыг хэлэлцлээ. МАН-ын дарга, УИХ-ын даргын улс төрийн илтгэл "Эрх чөлөө дөрвөэ зам, дөрвөн чөлөөлөлт" гэдэг хөтөлбөртэй танилцлаа. Мөн Ерөнхий сайдын илтгэлийг хэлэлцлээ. 

Цаашлаад мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж, үлдэж байгаа хугацаандаа ямар мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг яаж эрчимжүүлэх вэ, эдийн засгийн нөхцөл байдалтай яаж уялдуулах вэ гэх зэрэг асуудлуудаар тогтоолын төсөл баталлаа. 

Гуравдугаарт намын шинэчлэлтэй холбоотой гишүүн төвтэй намын стратегийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг тогтоолын төслийг баталлаа. Гишүүн бүртээ дээр дооргүй хариуцлага тооцох журмуудыг баталсан онцлогтой бага хурал болж өндөрлөлөө. 

Ө.Золбаяр: МАН-ын бага хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Бага хурлын хамгийн чухал онцлог бол бодлого дэвшүүлсэн, хариуцлага ярьсан, цаашдаа хэрэгжүүлэх бодлогоо тодорхой болгосон, дотоод засаглал, хариуцлагаа сайжруулах тухайгаа ярьж баталлаа. 

Авлигын эсрэг чөлөөлөлтийг МАН өөрөө эхлүүлнэ гэсэн зүйлийг нийгэмд зарлалаа. Зөвхөн зарласан төдийгүй бага хурлын гишүүдийн олонхиор баталж чадлаа. Иргэд төр засаг өөрөөсөө шударга ёсыг эхлүүл хэмээн шаардаж байгаа. Тиймээс МАН-ын бага хурлаас гаргасан хамгийн чухал шийдвэр бол энэ бодлого байлаа гэдгийг хэлмээр байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна