Э.Бат-Үүл Х.Нямбаатарыг дэмжиж байгаагаа илэрхийллээ

Х.Батсайхан
2026/02/28

Нийслэлийн МАН-ын хурал ирэх сард болж, зохион байгуулалтын асуудал хэлэлцэнэ гэсэн яриа гараад байгаа билээ. Тодруулбал, Нийслэлийн МАН-ын даргаар Э.Бат-Амгалан очиж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг огцруулан өөрийн, эс бөгөөс дээрээс санал болгосон хэн нэгнийг тавина гэж буй. Үүнтэй холбоотойгоор, Нийслэлд эрчимтэй өрнөж буй дэд бүтэц, орон сууцжуулалтын томоохон бүтээн байгуулалтууд зогсох вий гэсэн болгоомжлол үүсэж, нийтлэлч Баабар зэрэг хүмүүс ажил хийдэг хүн ажлаа үргэжлүүлээд дуусгах нь зүйтэй гэсэн хувийн байр сууриа илэрхийлж буй.

Тэгвэл 2012-2016 онд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл мөн хотын дарга Х.Нямбаатарыг ажлаа үргэлжлүүлэн хийх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлжээ.  

Тэрбээр сошиал хуудастаа "Хотын дарга хэл амандаа эрэмгий. Хэрэг нь ч гардаг. Засгаас авсан шийдвэрлэгдээгүй хэдэн ажлыг шийдэх хэрэгтэй. Нэгд, замын цагдааг хотын мэдэлд авч, түгжрэлийг шийдэх. Хоёрт, Улаанбаатарын дулаан хангамж болон эрчим хүчийг мэдэлдээ авах. Гуравт, Богд уулын ойн бүсээс бусад барилгажсан болон барилгажих газрыг хотын мэдэлд авах. Эдгээр ажлыг хийчих. Тэгвэл бүр мундаг шүү" хэмээн бичсэн байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.181
    2026/03/01

    Нямбаатар ажлаа хийж байгаа. ТЭР бизнестэй Батамгалан гэгч хотын захирагч болбол газрын наймаа сэргэнэ. Учрал шударга юм бол Нямбаатар ажлаа сайн хийж байгааг мэдэх ёстой. ЭСВЭЛ тэрбумтан Учралд их асуудал байна уу?

    Хариулах
  • 202.21.107.36
    2026/02/28

    Ruiz khaichilj zuragtaar garakh Yamar goyo baidliig medersen khunii Ug shuu Nyambaatar mini. Ug ni sanaachilsan buten baiguulaltuudiinhaa Yadaj negiinkh mi tuuziig eeree khaichilval zugeersen

    Хариулах