Э.Бат-Үүл: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх парламентын засаглалын төлөө байгаагаа удаа дараа илэрхийлж байсан даа

Т.Отгонсувд
2 цаг 22 минутын өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "УИХ-ын гишүүнийг  эгүүлэн татах тухай" хуулийг санаачилсан талаар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлсэн. 

Уг хуулиар ёс зүйн алдаа гаргасан болон чуулганы хуралдаа суудаггүй гишүүд цаашлаад хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцож эгүүлэн татах талаар хэмээн тайлбарласан. 

Уг мэдэгдэлтэй холбогдуулан Хотын дарга асан Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр ""Зи" ажиллагаа дахиад явагдаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын тамгын газрын дарга нь МАН-тай хуйвалдаж, түүнийг хоёрдохоо нэр дэвших эрхгүй болгосон.Одоо, ерөнхийлөгч асан Х.Баттулга Үндсэн Хуулийн Цэцэд иргэнээр гомдол гаргуулан дахин нэр дэвших эрхээ олж авах санаатай аргаа барж яваа.

Сая Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тамгын газрын дарга бас дахин "Зи" ажиллагаа явууллаа.

Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс,хууль тогтоох инстүүцийн бүрэн эрх рүү халдах хуулийн төсөл өргөн барьж, Монгол Улсын Үндсэн Хуулийн засаглалуудын хараат бус, тэнцвэртэй байдлыг тогтоосон тулгуур зарчим руу дайруулж, ҮХ зөрчсөн үйлдэл рүү түлхэж байх юм.

Парламентын засаглалын төлөө байгаагаа У.Хүрэлсүх удаа дараа илэрхийлж байсан даа.

Түүнийг худалч болгон харуулах тамгын газрын даргын "Зи" ажиллагааны зорилго удахгүй тодрох байлгүй.

Ямар ч байсан намын дарга Н.Учралыг түүхийн булай болгож мэднэ. Тэр дөнгөж сая намын даргын хувьд хоёр нүүртэй, зарчимгүй хүн гэдгээ харуулсан. Одоо Үндсэн Хуулийн амин сүнс зарчмыг зөрчсөн хуулийг хүлээж авах болж байна уу" гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.122
    4 минутын өмнө

    1992 оны Үндсэн хуулиар парламентын гишүүний (депутатын) чөлөөт мандатын зарчмыг тунхаглан тогтоосон. Энэ нь УИХ-ын гишүүн аль нэг тойргийн сонгогчдын захиа даалгавар биелүүлэгч биш, нийт улс орны хэмжээний эрх ашгийг илэрхийлэгч юм! Харин хатуу (императив) мандатын зарчмаар сонгогдсон депутатыг сонгогчид нь эгүүлэн татах эрхтэй байдаг! Ийм мандат гол төлөв хуучин соц. улсуудад байдаг байсан!!

    Хариулах