2025 оны байдлаар 8015 хүн хүний папиллома вирусын хавдраар оношлогджээ

Х.Есү
1 цаг 37 минутын өмнө

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын 2030 он "90-70-90"

  • 90%: 15-настай охидын 90% нь ХПВ (HPV) вирусийн эсрэг вакцин хийх
  • 70%: 35-59 насны эмэгтэйчүүдийн 70% оношлох
  • 90%: 35-59 насны оношлогдсон эмэгтэйчүүдийн 90% нь эмчилгээ авсан байх.

Статистик болон өнөөгийн нөхцөл байдал (Монголд)

  • 2024 онд 8169 хүн хавдрын оноштой байна. Үүнээс умайн хүзүүний хавдар 521 бүртгэгдсэнээс 255 нь нийслэл хотын иргэд байна. нийт 160 хүн нас барсан.
  • 2025 онд 8015 хүн хавдрын оноштой байна. Үүнээс умайн хүзүүний хавдар 545 бүртгэгдсэнээс 314 нь нийслэл хотын иргэд байна. нийт 66 хүн нас барсан.

1.ДАРХЛААЖУУЛАЛТ

  • 11 наснаас хамрагдах вакцинд 2024 онд 39.454 -8001, 2025 онд 40.955 -18.851 хамрагдсан
  • УБ -т 1.677.872, үүний 867.069 нь эмэгтэйчүүд байна. 30-59 насны 358.662 эмэгтэй байгаагаас 3 жилийн давтамжаар тооцоход 126.635 эмэгтэй умайн хүзүүний шинжилгээнд хамрагдах ёстой. Гэвч 34.747 буюу 27,9 хувь нь хамрагдаж байна

2.ЭРТ ИЛРҮҮЛЭГ

  •  30 наснаас эхлэн 33, 36, 39 гэх мэт 3 жилийн давтамжтайгаар 60 хүртэл насны эмэгтэйчүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг өрхийн эрүүл мэндийн төвийг түшиглэн хийж байгаа.
  • 2025 онд умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлэгт 28.868 буюу зорилтот насны эмэгтэйчүүдийн 22.8 % хамрагдсан байна. Үүнээс 16 тохиолдолд умайн хүзүүний хорт хавдрын шинэ тохиолдол илэрсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна