Монгол Улсын ИНЕГ БНХАУ-ын анхны хувийн агаарын тээврийн компаниудын нэг болох Spring Airlines компани 3 дугаар сарын 3-ны өдрөөс Улаанбаатар, Шанхай хот хооронд албан ёсоор шууд нислэг үйлдэж эхэлснээр цорын ганц хоёр талын нислэг Шанхайн компани болох болно.
Ойрын хугацаанд Spring Airlines Монгол Улсын Улаанбаатар хотноо тусгайлсан хэвлэлийн бага хурал зохион байгуулж, нислэгийн төлөвлөгөө, үйлчилгээ болон нээлтийн үеийн урамшууллын бодлогыг дэлгэрэнгүй танилцууллаа.

Spring Airlines нь тус чиглэлийн анхны нислэгээ 2026 оны 3 дугаар сарын 3-нд эхлүүлэх бөгөөд долоо хоног бүр хоёр ээлжийн нислэг үйлдэнэ. Ингэснээр хоёр орны зорчигчдод хямд өртгөөр, шууд нисэх боломжийг санал болгох юм.
Улаанбаатараас хөөрөх 9C7058 дугаартай нислэг орон нутгийн цагаар 13:00 цагт хөөрч, Бээжингийн цагаар 16:45 цагт Шанхайн Пудун олон улсын нисэх буудалд газардана. Харин буцах 9C7057 дугаартай нислэг Бээжингийн цагаар 08:00 цагт Шанхайгаас хөөрч, орон нутгийн цагаар 12:00 цагт Улаанбаатарт газардана.
Нислэгийн тийзийг Spring Airlines-ийн албан ёсны аппликейшн болон “Wechat Mini Program” дээрээ хямдралтай үнэ санал болгож, нэг талын тийзийн үнэ хамгийн хямд буюу 132.9 ам.доллар (татвар орсон)-оос эхлэхээр төлөвлөсөн нь Монголын зорчигчдод БНХАУ руу хялбар, хэмнэлттэй зорчих боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

Spring Airlines компанийн Маркетингийн газрын захирал Ван Жигянь хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ: “Энэхүү шууд нислэг нь Spring Airlines компанийн хувьд Улаанбаатараас хөөрөх анхны шууд нислэг болох юм. Хувийн агаарын тээврийн компанийн хувьд бид ‘олон нийтэд нисэх боломжийг хүртээмжтэй байлгах’ үзэл баримтлалыг баримталж, аюулгүй бөгөөд боломжийн үнэтэй агаарын тээврийн үйлчилгээг санал болгодог. Хямд өртөгт үйл ажиллагааны загвар нь зорчих хугацаа болон зардлыг үр дүнтэй бууруулж, бизнес болон аяллын зорчигчдод найдвартай, үр ашигтай сонголтыг бий болгосноор, ‘Илүү ойр, Илүү амар’ аялах боломжийг бодит болгоно” гэж онцоллоо.
Шанхай хот нь БНХАУ-ын эдийн засаг, соёл, инновацын төв төдийгүй “Bund, Lujiazui, Disneyland” зэрэг олон төрлийн аялал жуулчлалын нөөцтэй, мөн Хятадын бүх бүс нутгийг холбосон чухал зангилаа хот юм. Энэхүү шууд нислэг амжилттай нээгдсэнээр Монголын зорчигчдод БНХАУ-д бизнесийн айлчлал хийх, аялал жуулчлал болон Хятад улсад суралцаж ажиллаж буй ойр дотнын хүмүүсээ эргэх зэрэг урьд өмнө байгаагүй хялбар боломж нээгдэж, хоёр улсын хоорондын хүмүүнлэгийн солилцоо болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид дэмжин, өргөжүүлэх юм.

Цаашид Spring Airlines нь нислэгийн сүлжээгээ өргөтгөн, үйлчилгээний процессоо тасралтгүй сайжруулснаар, дэлхийн хэрэглэгчид, тэр дундаа Монголын зорчигчдод илүү олон төрлийн, илүү хэмнэлттэй зорчих боломжийг санал болгохоор зорьж байна.
2026 оны 02 дугаар сарын байдлаар Spring Airlines компани нь Airbus A320 маягийн 134 агаарын хөлөгтэй, дотоод болон олон улсын 210 гаруй чиглэлд нислэг үйлдэж, жилд 30 сая зорчигч тээвэрлэсэн бөгөөд Солонгос, Тайланд, Малайз зэрэг Зүүн хойд болон Зүүн өмнөд Азийн бизнес, аялал жуулчлалын төв хотуудыг холбож байна. Цаашид компанийн зүгээс нислэгийн чиглэлийн оновчтой хөгжүүлж, зорчигчдод илүү олон сонголттойгоор, илүү боломжийн үнэтэйгээр аялах шинэ боломжуудыг санал болгох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна