Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн автобусанд бие зассан, бөөлжсөн, сандлыг зүссэн тохиолдол гарчээ

Т.Отгонсувд
2026/03/03

"Зорчигч тээвэр тав" ОНӨААТҮГ-ын Х:12 чиглэлийн 25-142 гарааш дугаартай, 51-46 УЕН улсын дугаартай автобусны суудлыг зориудаар хурц ирмэгтэй зүйлээр зүсэж, урсан байна.

Мөн сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн автобусанд бие зассан, бөөлжсөн тохиолдол цөөнгүй гарчээ. Нийтийн тээврийн автобус дотроо олон камертай бөгөөд бид хяналтын ажил явуулж, суудлын бүрээс урсан иргэнийг олж цагдаагийн байгууллагад мэдэгдэх болно гэдгийг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна