Олон улсын нүдний шилтнүүдийн өдөр бол жил бүрийн гуравдугаар сарын 4-нд тохиодог хөгжилтэй баяр юм.
Хараа муудсанаас болж нүдний шил зүүхээс өөр аргагүй болсон олон хүн үүнийг "Мэргэжлийн" өдөр гэж үздэг, учир нь нүдний шил нь тэдний хувьд зайлшгүй шаардлагатай ажлын багаж хэрэгсэл байдаг.
Дэлхийн хүн амын 1/3 орчим хувь нь харааны бэрхшээл буюу хол, эсвэл ойрын хараа муутай байдаг гэсэн судалгаа байдаг аж. Энэ утгаараа Олон улын нүдний шилтнүүдийн өдөр 2.4 тэрум хүнд хамаатай өдөр юм байна.
Орчин үед хүмүүс линз зүүх, мэс заслын аргаар хараагаа тэглүүлэх буюу сайжруулах боломжууд бий болсон ч сөрөг нөлөө, хэрэглэхэд түвэгтэй байдал, эдийн засгийн нөөц бололцоо зэргээс шалтгаалаад хүмүүс нүдний шил зүүхийг илүүд үзсэн хэвээр байгаа юм.
"Нүдний шилт" гэдэг үг өмнө нь доромжилсон утгатай байсан бол одоо хүмүүс эдгээр хэвшмэл ойлголтоос холдож, нүдний шил улам бүр загварлаг дагалдах хэрэгсэл болж хувирчээ. Энэ хэрээрээ хараа сайтай хүмүүс ч энгийн буюу линзгүй нүдний шил зүүх болсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна