Х.Нямбаатар: Би Нийслэлийн МАН-ын даргаар дөрвөн жил ажиллах ёстой

Zuv.mn
1 цаг 11 минутын өмнө

Манай сэтгүүлч Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатараас Нийслэлийн МАН-ын хурал зарлагдсан эсэх асуултад хариулт авчээ. 

Тэрбээр "Нийслэлийн МАН-ын хуралдах ямар нэгэн тов гаргаагүй. Би нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдоод нэг жил 10 сар болж байна. Манай намын дүрмээр дөрвөн жилийн хугацаатай ажиллах ёстой. Намын хороог гишүүдийнх нь гуравны нэг шаардсан тохиолдолд, эвсэл дарга нь зарлаж хуралдуулдаг. Ирэх намар хурлаа хийж жилийн ажлаа тайлагнана.

Би намын дарга бөгөөд Ерөнхий сайдтай, намын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзсан. Урагшаа хараад ажлаа хийцгээе, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлцгээе гэсэн" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна