УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг бусдын биед санаатайгаар гэмтэл учруулсан үндэслэлээр яллагдагчаар татсан талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлсэн.
Бид хэргийн талаар П.Сайнзориг гишүүнээс тодрууллаа. Тэрбээр, "Нэг талыг барьсан мэдээлэл гаргаад байна л даа. Би хөнгөн гэмтэл авсан. Ууг нь бичлэгийг нь ил болгочихвол бүх зүйл тодорхой байгаа.
Би ганцаараа сууж байсан. Хэдэн залуучууд ирээд гар бариад мэндэлсэн, бид хэсэг ярилцсан. Сүүл рүүгээ над руу дайрч давшилж эхэлсэн. Өөдөөс хундагатай архиа шидээд, цохиод авсан. Цохиулаад манарчихсан сууж байсан. Гэтэл хажууд ирээд мөргөсөн. "Та нар арай ингэж хэтэрч болохгүй" гэтэл үүдэнд намайг дахиад 3-4 удаа цохисон.
Би биеэ хамгаалсныхаа төлөө яллагдагчаар татагдсан. Магадгүй үргэлжлүүлж зодуулах ёстой байсан юм шиг байна. Надад улс төрийн дарамт шахалт их байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна