Шинэчилсэн бүртгэл эхлүүлсэн АН-д МАН-ын хүмүүс олноороо элсэж байна гэв

Zuv.mn
1 цаг 11 минутын өмнө

Ардчилсан нам дотоод шинэчлэлээ өнгөрсөн сард гишүүдийн шинэчилсэн бүртгэлээр эхлүүлсэн билээ. Энэ хугацаанд шинээр гишүүн элсүүлж, эгнээгээ ч багагүй өргөжүүлж байгаа бололтой байсан. Тэгвэл АН-д шинээр орж ирж байгаа гишүүдийн дотор МАН-ын гишүүд олон байжээ. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн Ардчилсан намын ИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд, жирийн гишүүд намын дарга О.Цогтгэрэл болон Дотоод сонгуулийн хороондоо шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.   

Энэ үеэр БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Одбаяр "АН улс орон даяар шинэчилсэн бүртгэл хийж эхэлсэн. Гэтэл МАН-ын хүмүүс олноороо элсэж байна. Энэхүү нөхцөл байдал нь дан ганц Баянзүрх дүүрэгт бус бусад аймаг, дүүрэгт ч явагдаж байж магадгүй тул анхаарах шаардлагатай байна” гэж мэдэгдлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна