Л.Хосбаяр: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна

Х.Есү
2026/03/05

Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох олон улсын шилдэг туршлагад суурилсан нийгмийн оролцооны хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ. 

Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн эцэг, эх асран хамгаалагчидтай уулзлаа. 

Уулзалтад нийслэлийн зургаан дүүргийн 125 эцэг, эх, асран хамгаалагч оролцож, өнөөгийн нийгэмд аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд, гэр бүлд тулгамдаж буй асуудлууд болоод хэрэгцээ шаардлагын талаар саналаа хэлж, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэн, хүүхдүүдээ хөгжүүлж буй өөрсдийн сайн туршлагаасаа хуваалцлаа.  

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын аутизмын холбооны НҮТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Санамж бичиг байгуулснаар олон улсын тэр дундаа Япон улсын хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхэдтэй харилцах, хөгжүүлэх туршлагыг судлан, боловсролын байгууллагад болон нийгэмд үе шаттайгаар нутагшуулах боломжтой болсон. Үндэсний хэмжээнд аутизмтай хүүхдүүдийн тоон судалгааг хийж, хэрхэн бодитой арга хэмжээ авч ажиллах вэ гэдэгт анхааран ажиллаж байна” гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.15.114
    2026/03/06

    Худ2. хэзээ эднүүс хүний зовлон ойлгодог болчив? худлаа пиар хийж, ирээдүй цаг дээр тэгнэ ингэнэ гэхээс цаашгүй. Бодитой хийчихсэн юмыг нь харья. Эсхүл хийхээр төлөвлөсөн төлөвлөгөөгөө харуул! Нямбаа нь онхолдчих гээд дүүжлэх мөчир хайгаад балайраад явах юм блаавгай чинь. Мэдлэг боловсролгүй, мөнгөний шуналаар жигүүрлэсэн хогийн гарууд толгойд хачиг шиг наалдчихаар зэвүү, дургүй зэрэг хүрээд байх юм. Наад амласнаа хийгээд харуулчихаарай. Яг юу хийх гэж байгаа юм, хууль ном, төсөв нь байгаам уу? Асуу асуу.ккк

    Хариулах