Монголд үндэсний сэтгүүл зүйн үндэс тавигдсан нь

Zuv.mn
1 цаг 39 минутын өмнө

Монголд үндэсний сэтгүүлзүйн салбар үүсэж хөгжсөний 113 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг бид Монголын анхны тогтмол хэвлэл “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар гарсан өдрөөр сонгож авч тэмдэглэдэг. Бид та бүхэндээ тэрхүү түүхт сонины талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.  

-Шинэ толь хэмээх бичиг сонин нь Монгол Улсын Гадаад Явдлын Яам, Хаант Оросын Монгол дахь төлөөний газрын хооронд 1913 оны эхээр байгуулсан хэлэлцээний дагуу 1913 оны гуравдугаар сарын 6-нд анхны дугаар нь гарчээ.

-Сонин Оросоос Монголд суугаа төлөөний сайдын ивээлд гарч байсан нь хоёр талын эрх ашигт нийцэж байсан аж. Сониныг эрхлэн гаргахад Жамсрангийн Цэвээн голлох үүрэгтэй оролцжээ.

-Монголын дэвшилт сэхээтнүүд Оросын хэвлэлийн баазыг ашиглан тогтмол хэвлэл гаргахыг зорьж байсан бол Оросууд уг хэвлэлд өөрийн бодлогыг шургуулах эрмэлзэлтэй байв.

-Тус сонины эхний дөрвөн дугаар нь 23*15 см хэмжээтэй 50-60 хуудастай сэтгүүлийн маягаар, дараах 16 дугаар нь 34*26 см хэмжээтэй 6-10 нүүр бүхий сонины хэлбэрээр, нийт 20 дугаар гарсан юм.

-Нэг дугаар нь 500 хувиар гарч, Гадаад Монголын төрийн байгууллагуудад үнэгүй тараагдаж, хөдөлмөрчдөд сонин худалдах цэгээр дамжин тардаг байв.

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.122
    11 минутын өмнө

    Ж.Цэвээн "голлох үүрэгтэй" биш, өөрөө биечлэн эрхэлж, редакторлон гаргадаг байсан!!

    Хариулах