Хоёр настай хүүхдээ “Машин бохирдууллаа” гэдэг шалтгаанаар хөнөөгөөд Цагдаагийн байгууллагад “Хүүхдээ суулгаад үлдээсэн байсан машиныг маань хулгайлчихлаа” гэсэн дуудлага өгч хэргээ нуун далдлахыг оролдсон Т-д холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 26-ны 12.00 цагт товлогджээ.
Хэрэгтэн 26 настай Т нь хоёр настай дагавар хүүг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж шалтгаангүйгээр байнга зодож, “Тээврийн хэрэгслийг нь бохируулсан” гэсэн шалтгаанаар онц харгис хэрцгийгээр алсан хэрэгт буруутай болохыг Цагдаа, прокуроын байгууллагаас тогтоож, Шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Түүнийг Эрүүгийн хуулийн:
10.1 дүгээр зүйлийн 3 /Хүнийг алах/,
11.6 дугаар зүйлийн 1,2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-д зааснаар,
11.7 дугаар зүйл 2-1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн/ зүйл ангиудаар яллахаар төлвлөөд байгаа юм.
Мөн хохирогч хүүгийн ээжийг Эрүүгийн хуулийн 16.11-д зааснаар яллагдагчаар татжээ.
Эрүүгийн хуулийн 16.11-т “Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх. Энэ гэмт хэргийн улмаас хүүхэд нас барсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна