Иран-АНУ, Израилийн хооронд үүссэн зэвсэгт мөргөлдөөн бүс нутгийн агаарын тээврийн салбарт хүнд цохилт болоод байгаа билээ. Иргэний агаарын тээврийн нислэгүүд цуцлагдсантай холбоотойгоор олон улсын иргэд Ойрхи Дорнодын улсуудад гацсан бөгөөд тэдний дунд Монголын иргэд ч байгаа нь тодорхой болсон. Тэгвэл Ойрхи Дорнодын улсуудад байгаа Монгол Улсын иргэдэд зориулан тусгай нислэг үйлдэхээр болжээ. ГХЯ энэ талаар мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу МИАТ ТӨХК Улаанбаатар–Дубай–Улаанбаатар чиглэлийн нислэгийг маргааш буюу 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр үйлдэхээр төлөвлөсөн байна.
Иргэд нислэгийн тийз худалдан авах болон нислэгтэй холбоотой мэдээллийг 11-333999 лавлах утас, cc@miat.com цахим шуудан, мөн 94001476 вайбер дугаараар холбогдон авах боломжтой юм.
Монгол Улс 2020-2021 онд цар тахлын дэгдэлтийн үеэр иргэдээ тусгай үүргийн нислэгээр эх оронд нь буцаан татаж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна