“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмшигч иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Тэд компанийнх 70 хувийг эзэмшигч “Бльюмон металз” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Батбаярыг компанийн хөрөнгөнөөс их хэмжээгээр завшиж, төрсөн ах Э.Бат-Амгалангийнхаа улс төрийн ажилд зориулсан хэмээн хардаж байгаа бөгөөд энэ асуудлыг АТГ-т шалгуулахаар өгсөн байдаг.
Тухайн үед “Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар “Манай компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр болон түүний төрсөн ах, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, мөн түүний найз Б.Дэлгэржаргал нарт холбогдуулан гомдол гаргаж АТГ-т хандаж байна.
Орхон аймгийн иргэд 2010 онд энэ компанийг үүсгэн байгуулсан. Манай компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр бид бүгдийн итгэлийг олох замаар зөвхөн НӨАТ хэлбэрээр 30 тэрбум төгрөгийг Э.Батбаярын хувийн компанид алдаад байна.
Э.Батбаяр гадаад руу экспорт хийхэд “Зэс-Эрдэнийн хувь” ХХК ямар нэгэн НӨАТ төлөхгүй гэж хэлээд өөрийн компаниараа худалдааг дамжуулсан. 2020 оноос хойш нийт 30 гаруй тэрбум төгрөгийг идэж, шамшигдуулсан. Шамшигдуулсан мөнгөөрөө сайд ахынхаа сонгуульд оролцсон байх магадлалтай. Энэ асуудлыг мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулна" гэж ярьсан байдаг.
Улмаар өнөөдрийг хүртэл Э.Бат-Амгалан сайдыг шалгах хүсэлтийг өгөхгүй байгааг улс төрийн нөлөөлөл орж, эрх мэдлээ ашиглаж байна хэмээн үзэж Хот төлөвлөлт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланг огцруулахыг шаардлаа.
Хувьцаа эзэмшигчид Э.Батбаярын үйлдлээс болоод компани хүнд бадалд орж, дампуурах ч эрсдэлд орсон тул асуудлаа шийдүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандана, болохгүй бол өлсгөлөн зарлана гэсэн байр суурийг илэрхийлэв.
“Зэс эрдэнэ хувь” компанийн ХОХИРОГЧИД "Э.Бат-Амгалангийн заавраар компанийг дампууруулах ажиллагаа явагдаж байна. Зөвхөн НӨАТ-ын зөрүүнээс 30 орчим тэрбумыг шамшигдуулсан. Э.Бат-Амгаланг огцруулахыг шаардаж байна. Төрийн гурван өндөрлөгт хандана. Өнөөдрийг хүртэл АТГ-аас тухайн шалгуулах хүсэлтийн хариуг өгөхгүй байгаа нь улс төрийн өндөр албан тушаалтан эрх мэдлээ ашиглаж байна гэж хардаж байна.
24552 иргэний төлөөлөл болсон бид Э.Бат-Амгалан сайдтай өөртэй нь уулзаж, шаардлагаа хүргүүлмээр байна. Ерөнхий сайд Г.Занданшатар иргэдийн эрхийг зөрчиж, хохироож байгаа "луйварчин"сайддаа хариуцлага тооцох ёстой" гэв.
“Зэс эрдэнийн хувь” компанийн ТУЗ-ийн гишүүн н.Энхтуяа "Хамгийн олон хувьцаа эзэмшигчидтэй компанийг Э.Батбаяр луйвардсан мөнгөөрөө ах Э.Бат-Амгалангаа сайд болгосон гэж хардаж байна. Үүнээс үүдэж олон жил энэ компанид ажилласан ажилчид болон хувьцаа эзэмшигчид хүнд нөхцөлд орж байна.
Одоогийн байдлаар компанийн үйл ажилллагаа зогссон 24 мянган иргэн түүний гэр бүл гээд 70 мянган иргэний асуудал яригдаж байна Гэтэл шүүх, хуулийн байгууллага эрх мэдэлтэй талд үйлчилж, олон зуун хүнийг хохироож байгаад гомдолтой байна. Авлигатай тэмцэх газар ажлаа хий" гэв.
Улмаар хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл Э.Бат-Амгалан сайдтай биечилж уулзан шаардлагаа хүргүүлэхийг хүссэн боловч Э.Бат-Амгалан яаман дээр байхгүй гэх мэдээллийг Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны хуулийн хэлтсээс мэдээлсэн.
"Зэс эрдэнийн хувь" компанийн хохирогчид Э.Бат-Амгалан сайд болон түүний дүү Э.Батбаяр нарыг хохирлыг барагдуултал тэмцэж, өлсгөлөн зарлана гэдгээ илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.234
Numbakteri mngo bga bn daa
Хариулах202.126.89.95
Yaagad ymr uchiras iim olon hvnih hohirooj heregteng zvger vldeej bgnb ymr muuhai ulsud we
Хариулах