Ж.Батмөнх агсны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ

Х.Есү
2 цаг 23 минутын өмнө

Ж.Батмөнх агсны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Ардчиллын "Өглөө аян"-ы талаар мэдээлэл хийлээ. 

А.Эрдэнэбаяр: "Гуравдугаар сарын 10-ны өглөө 11 цагт МУИС-ийн V сургуулийн урд Ж.Батмөнх агсны хөшөө байдаг энэхүү хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр "Ардчиллын өглөө" аян албан ёсоор эхэлж байгаа. 

Энэхүү арга хэмжээний араас үүргэлжлээд 12 цагт дижитал түүхэн зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Үүнээс залгаад Тусгаар тогтнолын ордны 7 давхарт "Ардчиллын өглөө" залуусын нэгдсэн арга хэмжээ болно. 700 залуус цугларч Ж.Батмөнх агсны түүхэн гавьяаг санан дурсана. Түүхээ хамтдаа үнэн зөвөөр нь эргэн дурсъя, саная, суралцъя" 

Ж.Батмөнх агсны зээ дүү: 1990 онд ардчилсан хувьсгал гарахад гол үүрэг гүйцэтгэсэн. Төрийн жагсаал цуглаан бослого хөдөлгөөнийг хүч хэрэглэн дараагүй. Тайван замаар ардчилсан хувьсгалыг Монголд эхлүүлсэн. Энэ хүний түүхэн гавьяа, үнэн түүхийг залуучууд, хүүхдүүдэд сурталчлах аян 2026 ондоо үргэлжлээд явна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна