Д.Будзаан: Зодооны хэрэгт холбогдуулан 8 сурагчийг шалгаж байна

Х.Есү
2026/03/10

Цахим орчинд нэгнээ бүлэглэн зодож дээрэлхсэн бичлэг цацагдсан. Уг хэрэгтэй холбогдуулан 

ЦЕГ-ын хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаанаас тодрууллаа.

Тэрбээр, "Тухайн бичлэг өнгөрсөн шөнө цахим орчинд нийтлэгдсэн. Тухайн хэрэг 2026 оны гуравдугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн. Дээрх хэрэгт 8 хүүхдийг холбогдуулан шалгаж байна. Эдгээр хүүхдүүд нь урд өмнө нь дээрэлхэлтийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан. 

Тухайн хэргийг голлон зохион байгуулж байгаа хоёр эрэгтэй хүүхэд, хоёр эмэгтэй хүүхэд байгаа. Энэ төрлийн гэмт хэрэг зөрчил үйлдээд бичлэг хийдэг, эд зүйл мөнгө төгрөг нэхдэг нь тогтоогдсон. Бичлэгт гарч байгаа охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн зүйл тогтоогдоогүй. Түүний биед халдаж, үг хэлээр доромжилсон нөхцөл байдал тогтоогдсон.

Нэг бүлэг хүүхдүүд л энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн. 

Энэ хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзвэл зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэвэл 30 хүртэл хоногоор баривчилна. Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жил хүртэл хорих ялтай. Хүүхдийн амь нас эрүүл мэндэд ноцтой хүнд гэмтэл учруулсан бол 5-12 жил хүртэлх хорих ялаар шийтгэдэг" гэлээ. 




Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.126
    2026/03/14

    Энэ асуудлыг Цагдаа шалгаад яахав дээ. 14 насанд хүрээгүй хүнд манай улсад хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн байхгүй юм чинь

    Хариулах
  • 103.80.210.246
    2026/03/12

    Hudla hahuul avcad, horih undeslel baihgui gdg cn yugsn ug ym be????

    Хариулах
  • 103.57.94.211
    2026/03/12

    Өмгөөлөөд хамгаалаалд эхлэв бололтой

    Хариулах
  • 66.181.184.84
    2026/03/11

    Удаа дараа гэдэг нь гэмт хэрэг биш үү

    Хариулах
  • 103.145.234.87
    2026/03/11

    Худлаа бөөрөнхийлөөд худалдагдсан цагдаа юм бишүү

    Хариулах
  • 202.55.188.44
    2026/03/11

    Гэмт хэргийн шинжгүй гэх юу яриад байна

    Хариулах
  • 103.229.121.25
    2026/03/11

    Бие махбодын , сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийлэл үйлдсэн байна. Хүүхдийн зан чанар өчүүхэн ч байхгүй араатанлаг авиртай

    Хариулах
  • 103.57.93.20
    2026/03/10

    Сэтгэл санааны гэмтлийг нь яах юм бэ? Бие махбод бол яахав , хэд хоноод эдгэчихнэ. Сэтгэлийн шархыг нь , бүр тэр айдсыг нь үзэн ядалтыг нь яах болж байна. Шинэ Эринд хачин юм яриад сууж байх юм. Та нар, цагдаа нар одоо Сэтгэл зүйн сургалт авах хэрэгтэй болжээ....

    Хариулах
  • 122.201.31.126
    2026/03/10

    Өө бүр давтан ай

    Хариулах
  • 80.240.196.163
    2026/03/10

    urd n bas iim torliin gemt xereg uildej bsan arxag garuud yum bn. odoo ene noxduuded toriin xatuuxan garnii amtiig uzuulex tsag n bolson bn. no mercy

    Хариулах
  • 202.126.89.166
    2026/03/10

    12 жилийн ял .Давтан хэзээч засрахгүй юм бна

    Хариулах
  • 103.57.92.50
    2026/03/10

    Хүүхдийн колони гэж байсан одоо байдаг биздээ давтан гэж бна засрашгүй новшнууд бна байх ёстой газарлуу нь явуул новшнуудыг

    Хариулах
  • 66.181.161.40
    2026/03/10

    Ene xuuxded setgel zui, oyun sanaanii ,setgel gutaraliin xoxirol uchirch bgaa tsaashdaa ch setgetsiin emgegt oorchilolt orj tsochirold ordogoo ,uuniig xuuliar yamar yal shiitgel xariutslaga xuleelgedeg ve

    Хариулах