Цахим орчинд өсвөр насны хүүхдүүд бүлэглэн нэгнээ зодож хүчирхийлэл үйлдэж буй бичлэг гарч, олон нийтийн анхааралд ороод байна.
Уг асуудлаар Зөв.мн сайтын сурвалжлах баг тал бүрийн эх сурвалжуудаас мэдээ мэдээллийг бэлтгэн ажилласан.
Тэгвэл ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр ""ЗӨВ САЙН ЗАН ЧАНАРТАЙ , ЁС СУРТАХУУНТАЙ ИРГЭН БЭЛТГЭХ" зорилготой хууль батлагдаад 3 жил болж байхад Боловсролын яам сургалтын хөтөлбөр агуулгаа ч тодорхойлоогүй, дорвитой ажил огт хийхгүй байгаа.
"Гэр бүлийн боловсрол" асуудал хамгийн чухал байна, хүүхдэдээ ээлгүй байна, соён гэгээрүүлэх шаардлагатай байна гээд УИХын Хний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдэд асуудал, шийдэл танилцуулаад байхад улсын хэмжээнд 997,000 өрх айлын хөгжил хамгааллын жилийн төсвийг 107 сая төгрөгөөр баталсан.
“Хүүхдээ ХҮН болгох” бодлогын асуудлыг хамгийн сүүлд эрэмбэлдэг, үл хайхарч, хүчирхийлдэг, сошиалд буруу үлгэр дууриал үзүүлж бусдыг яаж доромжилж гадуурхаж болдогийг өөрсдөө яруу тодоор заадаг, дэмждэг, түгээдэг мөртлөө нэг кэйс гарахад ухаантны дүрд орж мэдэмхийрдэг байдлаа зогсоо.
Хүүхдэд юу ч зааж сургаагүй, хайр өгөхгүй хаячихаад “сурагчийн дэвтэр дээр нь тэмдэглэнэ” “дээд сургуульд оруулахгүй”.. энээ тэрээ мунхаглахаа боль" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна