Т.Тэлмэн: Бид дайны бүс нутагт гурван цагаас илүү байх бололцоогүй хязгаарлалттай нөхцөлд ниссэн

Х.Есү
1 цаг 33 минутын өмнө

Ойрхи Дорнодод үүсээд буй зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотойгоор тус бүс нутагт байгаа Монгол Улсын иргэдээ эх оронд нь шууд ирүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу шуурхай зохион байгуулсан. Уг асуудалтай холбогдуулан “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнгээс тодрууллаа. 

Тэрбээр, "Эхний мэдээгээр бидэнд 127 иргэн байна гэдэг мэдээлэл ирсэн. Өнөөдрийн нислэгээр бол 91 иргэн эх орондоо ирлээ. Магадгүй зарим иргэд тухайн бүс нутгаас өөр агаарын тээврээр дамжаад ирсэн байх, зарим иргэдэд визний асуудал үүссэн байх магадлалтай. 

 “МИАТ” ТӨХК өөрийн өмчлөлийн 767 онгоцоо гаргасан. Нийтдээ 241 иргэн авах нөөц бололцоотой бүх бэлтгэл ажлаа хийгээд нислэгээ үйлдсэн. Дайны бүс нутагт гурван цагаас илүү байх бололцоогүй хязгаарлалттай нөхцөлд ниссэн. Тэнд очоод хүн хүлээх хонох ямар ч боломжгүй байсан. Дээр нь эрсдэлтэй нислэг хийгдсэн" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.