Өтгөн хөөстэй пиво хүний тархинд допамин ялгаруулдаг гэж судлаачид тайлбарладаг

Х.Есү
1 цаг 19 минутын өмнө

Найзуудтайгаа сууж байхад нэг сонирхолтой зүйл анзаарагддаг уу?

Эхэндээ хэн нэг нь “Би дандаа энэ пивог л уудаг” гэж хэлдэг. Гэтэл дараагийн удаа уулзахад нөгөө хүн өөр пиво барьчихсан сууж байдаг.

Үүний шалтгаан маш энгийн бөгөөд пиво хэрэглэгчид угаасаа сониуч байдаг. Пиво хэрэглэгчдийн дийлэнх нь шинэ амт туршиж үзэх сонирхолтой байдаг аж.

Тэдний 38% нь бараг хэзээ ч нэг ижил пивог байнга сонгодоггүй, шинэ амт турших дуртай гэж хариулжээ.
44% нь шинэ төрлийн пиво гарвал заавал туршиж үздэг байхад
41% нь өөр брэнд, өөр төрлийн пиво туршиж үзэх сонирхолтой байдаг гэж Nielsen-ийн судалгаанд дурдсан байна.
Тэр ч байтугай хэрэглэгчдийн 15% нь жилд 10-аас дээш төрлийн пиво туршиж үздэг байна.

Пиво тархинд ямар мэдрэмжийг өгдөг вэ?

Өтгөн хөөстэй пиво хүний тархинд допамин ялгаруулдаг гэж судлаачид тайлбарладаг.

Допамин нь тархины “шагналын нейротрансмиттер” бөгөөд хүлээлт, сонирхол,сэдэл зэрэг мэдрэмжтэй холбоотой химийн дохио юм.
Сонирхолтой нь допамин  зөвхөн баярлаж дууссаны дараа биш, “баярлах гэж байгаа мөчид” идэвхждэг онцлогтой.
Өөрөөр хэлбэл шинэ амт туршина гэж бодох төдийд л тархи аль хэдийн “сонирхлын горим”-д орчихдог.

Хүн амтыг амсахаасаа өмнө нүдээрээ үнэлдэг. 

Хоол, ундаа, бүтээгдэхүүний өнгө , бүтэц, хөдөлгөөн, хөөс зэрэг нь тархины visual reward processing системийг өдөөж, допамины ялгарлыг нэмэгдүүлдэг. Тиймээс өтгөн хөөстэй, харагдах байдал сайтай пиво илүү сонирхол татах нь бий.

Жишээ нь: Сүүлд ууж үзсэн Чехийн алдарт Tezzz пиво хөөсний бүтэц, харагдах байдлаараа илүү тааламжтай санагдсан. Тэгэхээр пиво бол зүгээр нэг ундаа биш шинэ амт нээх сонирхол, жижиг туршилт, найзуудтайгаа хуваалцах адал явдал юм.

Харин та ямар пивонд дуртай вэ?



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна