Ослын улмаас машины эд ангид хөлөө хавчуулсан эмэгтэйг эсэн мэнд гаргажээ

Х.Есү
1 цаг 12 минутын өмнө

Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд хоёр суудлын автомашин мөргөлдсөн осол гарч, нэг иргэн автомашины төмөр хийцэд хавчуулагджээ. 

Тодруулбал, Сүмбэр сумын цэцэрлэгт хүрээлэнгийн урд төв зам дагуу “Vellfire” загварын гэр бүлийн суудлын автомашин, “Prius” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна. 

Дуудлагын дагуу Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчид очиход автомашины төмөр хийцэд иргэн А /31 настай, эмэгтэй/-ийн зүүн хөл хавчуулагдсан байжээ. 

Аврагчид шуурхай ажиллаж, иргэнийг эсэн мэнд гарган авч аймгийн Яаралтай тусламжийн төвийн эмч нарт хүлээлгэн өгсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна