О.Номинчимэг: Электрон тамхиар дамжаад мансууруулах бодисыг зөөвөрлөсөн тохиолдол гарсан

С.Гандэлгэр
2026/03/17

УИХ-ын гишүүн О.Номинчимэг өнөөдөр /2026.3.17/ Тамхины хяналтын тухай хуулийн талаар хэвлэлийн хурал хийлээ.

Тэрбээр "УИХ-ын 78 гишүүний санаачилгаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-ын хаврын чуулган нээсэнтэй холбогдуулан уг хуулийн төслийг яаралтай хэлэлцэж, батлах хэрэгцээ шаардлага байна.

Хуулийг боловсруулаад жил орчим болж байгаа ч хэлэлцэн батлах үйл явц удаашралтай байгаа. Нийгмийн шаардлага өндөр байгаа учраас иргэд, эцэг эхчүүд байнга асууж, тодруулж байна. 

Монгол Улс дэлхийд тамхины хэрэглээгээрээ өндөр байгаа. Дөрвөн хүүхэд тутмын нэг нь тамхи хэрэглэж байгаа гэсэн судалгаа байгаа ч багш, сурагчид эсрэгрээрээ дөрвөн хүүхэд тутмын нэг нь л тамхи хэрэглэхгүй байгааг хэлж байна.

Тиймээс шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнийг хязгаарлах, дотор татахыг хориглох, тусгай зөвшөөрөлтэй болгох шаардлага бий.

Үүнтэй зэрэгцээд сэтгэл эмзэглүүлэм мэдээллүүд гарч байна. Сүүлийн жилүүдэд электрон тамхиар дамжаад мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг зөөвөрлөх хэрэгсэл болон хувирч байгаа дэлхий нийтийн зураглал байна. 

Эдгээр бүтээгдэхүүн нь хүүхэд, залуусын сонирхлыг татсан савалгаа, зураг, дүрстэй гарч байгаа.  Цагдаагийн ерөнхий газрын мэдээгээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг шингэн хэлбэрт шилжүүлэн нуун далдалсан 19 гэмт хэрэг бүртгэгдсэн. Дэлхийд гарч байгаа бодит эрсдэл Монголд ороод ирсэн байгаа утл эцэг эхчүүд анхаарах шаардлагатай байна. 

Ямар хуулийн зохицуулалт, хяналт байхгүй байгаа энэ үед томчуудын хараа хяналт чухал байна. Хууль, эрхзүйн орчноо яаралтай бий болгох шаардлагатай байна" гэв



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.13
    4 минутын өмнө

    Psda tgd hudlaa tgsn ingesen gee shaagd tgd hurdan ter vape edree horiglooochee hudlaaaaa l yrisan psdakuud

    Хариулах
  • 77.119.19.23
    2026/03/18

    Odoo tegeed yaraltai uner, amt, gaagaa horiglood l huuhduud sonirhojoo bolino shdee. Hurdalaachee

    Хариулах