Үе тэнгийнхнээ дээрэлхсэн хэргийн 69.6 хувь нь сургуулийн орчинд үйлдэгдэж байна

Х.Батсайхан
2026/03/18

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өчигдөр Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах заалтын хэрэгжилтийн талаар Боловсрол, Гэр бүл нийгмийн хамгаалал, Хууль зүйн яамны сайд нараас мэдээлэл сонслоо.

Энэ үеэр ГБНХХ-ийн сайд Т.Аубакир “2024-2026 оны гуравдугаар сарын 13-ны байдлаар нийт үе тэнгийн дээрэлхэлтийн 2300 дуудлага хүүхдийн шуурхай тусламжийн 108 утсанд бүртгэгдсэн. Эдгээр дуудлагын 214-д анхан шатны сэтгэл зүйн зөвлөгөө өгч, 2086-д хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн байна. Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн 24.6 хувь нь эмэгтэй, 75.4 хувь нь эрэгтэй. Мөн дийлэнх нь 11-14 насныхан. Үе тэнгийн дээрхлэлтийн 69.6 хувь нь боловсролын байгууллагын орчинд үйлдэгдэж байна. Бас нэг анхаарах асуудал бол дээрэлхэлтэд өртсөн хохирогчдын мэдээллийн 55.3 хувийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс өгч буй явдал. Гэмтэл бэртэл авч эмчлүүлэх хэмжээнд хүрсэн хойно нь л энэ нөхцөл байдлыг илрүүлж байна гэсэн үг" гэсэн мэдээлэл өгсөн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна