Дархан-Уул аймгийн “Найрамдал” талбайд “Наурыз 2026 – Төвийн бүс” нэрийн дор Нарны баярыг анх удаа бүс нутгийн хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэхүү арга хэмжээг Төвийн бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн санаачилгаар зохион байгуулж байгаа бөгөөд Наурызын баярыг ийнхүү бүсийн хэмжээнд тэмдэглэж буй нь онцлог болж байна.
Баярын хүрээнд үндэсний урлаг, соёлын тоглолт, уламжлалт зан заншлыг сурталчлах олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдаж, иргэд олон нийтийг хамарсан өргөн цар хүрээтэй арга хэмжээ болон өрнөж байна.
“Наурыз 2026 – Төвийн бүс” Нарны баяр нь нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэх, олон үндэстэн, ястны соёлын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Цаашид уг баярыг бүс нутгийн хэмжээнд уламжлал болгон зохион байгуулах боломжийг бүрдүүлэх, аялал жуулчлалыг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах хүлээлттэй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна