Өнөөдөр Олон улсын цаг уурчдын өдөр тохиож байна

Х.Батсайхан
1 цаг 27 минутын өмнө

Олон улсын цаг уурчдын өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг 1950 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд уг өдөр Дэлхийн цаг уурын байгууллага НҮБ-ын ивээр дор байгуулагдаж байжээ. Өнөөдөр цаг уурчдын баярын өдөр юм.  

“Уншсан хүнийг тухайн мэдээллээ ашиглан өөрт ашигтэй үйлдэл хийхэд хүргэдэг мэдээг хамгийн сайн мэдээ гэнэ” гэдэг ойлголт бий. Тэгвэл цаг агаарын мэдээ энэ тодорхойлолтод хамгийн сайн тохирдог. Бидний өглөө босоод хамгийн түрүүнд мэдэхийг хүсдэг, тэр ч утгаараа мэдээллийн сайтууд хамгийн түрүүнд оруулан шинэ өдөр эхэлснийг зарладаг билээ.

Цаг уурын байгууллага, цаг уурчдадаа Олон улсын цаг уурын өдөр, цаг уурчдын баярын мэндийг дэвшүүлье. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна