Улаанбаатарт 12 градус дулаан байна

Х.Есү
1 цаг 43 минутын өмнө

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +11...+13 градус дулаан dgayg.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 0...-5, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +3...+8, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, цас багатай газраар +13...+18, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна