Тул загас хууль бусаар барьж тээвэрлэсэн этгээдүүдэд шийтгэл ногдууллаа

Zuv.mn
1 цаг 28 минутын өмнө

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс ховор амьтны жагсаалтад бүртгэлтэй тул загасыг хууль бусаар барьж, тээвэрлэж явсан этгээдүүдэд ял ногдуулжээ.

Гэмт этгээдүүд нь гурвуулаа бөгөөд есөн ширхэг тул загасыг тээвэрлэж яваад баригдан хуулийн хариуцлага хүлээсэн нь энэ юм байна.

Дээрх этгээдүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5-д зааснаар тус бүр зургаан сая төгрөгөөр торгох ял оногдуулж, экологи, эдийн засгийн 67.2 сая төгрөгийн хохирлыг төлүүлэн, хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгох шийтгэл оноожээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна