Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Хууль зүйн сайд Б.Энхбаяр “Бодь” группын хамаарал бүхий компаниас авлига авсан баримтуудыг АТГ-т өгсөн.
Энэ үеэрээ тэрбээр Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой ноцтой зүйл ярилаа.
Тэрбээр “Д.Мөнх-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилогдсон өдрөөс миний хувьд ажиглаж эхэлсэн. “Голомт” банкинд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан мань хүн Лхамсүрэнгийн Отгонбаяртай хамтарч “Солонго энд мөнх партнерс” гэдэг компани Легал линг Си Би Эй компаниар дамжуулан “Тавантолгой төмөр зам” буюу Бодь интернэйшнлийн компаниас 11 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчилгээ нэрээр авсан.
Д.Мөнх-Эрдэнийн хамгийн дотнын найз бол Б.Энхбаяр. Энэ нь томилгоогоор нотлогдож байгаа юм. Б.Энхбаяр Г.Занданшатарыг гуйж ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томилуулсан%, дараа нь дэд сайдын орон тоо гарангуут татаж авсан.
Миний хувьд ЗГХЭГ-т олон жил ажилласан учир мэдээлэлтэй байсан. Энэ Д.Мөнх-Эрэдэн гэдэг нөхөр бол ЗГХЭГ-т очсон цагаасаа ерөөсөө л “Бодь”-той холбоотой гэрээнүүдийг устгах, Тавантолгойтой холбоотой цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулах, өөрийнхөө намтраас Бродьтой ажиллаж байсан хэсгийг хасах, Солонго энд мөнх партнерс гээд өөрийнх нь Сити сургуулийн 104 тоотод байгаа энэ бүх хувьцаа эзэмшлээсээ татгалзсан.
Өөрөөр хэлбэл, “Бодь”-той холбоотой мэдээллүүдийг өөрөө утсгасан. Сүүлд дэд сайд болоод Замын цагдаа дээр байгаа тухайн үеийн буюу 2019, 2020, 2021 оны камерын мэдээллүүдийг устгах оролдлогыг хийж байгаа гэсэн мэдээллийг би авч байгаа. Тийм учраас, энэ нөхрийг яаралтай түдгэлзүүлж, шалгахгүй бол энэ нотлох баримтуудыг устгаж болзошгүй” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна