Ш.Баранчулуун: Туулын бургас хурдан хугацаанд нөхөн төлждөг

Х.Есү
2026/03/23

Туулын хурдны замтай холбоотой асуудлаар усны инженер Ш.Баранчулуунаас тодрууллаа.

Тэрбээр, "Туулын хурдны зам дагуу хийх баганууд голын урсгалын дагуу хийгдэх учраас ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Туул голын усны голидролын захыг дагуулан тавьсан учраас усны нөөц, зарцуулалтад сөрөг нөлөө үзүүлэхгүй. 

Нийтдээ 30км гүүрэн байгууламж байгаа шүү дээ. Тэрхүү замыг барихын тулд ажлын зам гаргана. Тэр замаар хүнд даацын машинууд зорчино. Тэгэхийн тулд 10м өргөнтэй зурвас зам гаргаж байгаа. Энэ явцад 3.9 га газрын бургасыг авч байгаа. Гэхдээ энэ гүүрэн байгууламж баригдаад дууссаны дараа байгаль орчны нөхөн сэргээлт хийгдэнэ. 

Туулын хурдны замын бүтээн байгуулалт голын урсгалд нөлөөлөхгүй. Туулын бургас хурдан хугацаанд нөхөн төлждөг. Манай туулын бургасан ой насны хувьд ихээхэн хөгшрөлтөд орчихсон. Үүнийг залуужуулах тайралт гэж хийх ёстой. Сүүлийн 30 гаран жил ойд эрүүлжүүлэх залуужуулах тайралт хийгээгүй. Энэ нь нийгмийн буруу ойлголттой хамаатай" гэлээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна