Туулын хурдны замыг захиалгаар эсэргүүцэж байж болзошгүй антропологич Г.Мөнх-Эрдэнэ гэж хэн бэ

Zuv.mn
2026/03/23

-УИХ-ын гишүүн Д.Бум-Очир шавьдаа Туулын хурдын замыг эсэргүүцэхийг даалгасан уу-

Туулын хурдны замын төслийг анх 2013 онд Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж байжээ. Үүнээс хойш 2020.05.13-ны өдрийн “Алсын хараа-2050” бодлого, 2021.12.30-ны өдрийн УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоол зэрэгт Туулын хурдны замыг барих талаар тусгасан байдаг. Энэ цаг хугацаанд Туулын хурдын зам нийслэлчүүдийн мөрөөдөл, улс төрийн нам, улстөрчдийн хувьд “Барина” гэж хэлэхэд л нэр хүнд нь өсдөг нийгмийн захиалга болсон төсөл байв. Энэ хооронд Туулын хурдын замыг барих хэрэггүй гэж хэн ч дуугарч байсангүй.

 Өнгөрсөн долоо хоног хүртэл тийм л байв. Гэтэл гэнэт бүтээн байгуулалт эхэлсний дараа улс төрийн хамааралтай олон хүн “Туул гол минь, хатлаа, ширгэлээ” гэлцэн гарч ирсэн нь цаанаа улс төрийн зорилготой болохыг хангалттай харуулж байгаа юм. Одоо жагсаж тэмцээд байгаа олон танигдсан хүмүүс Туул голтой холбоотой, түүнчлэн Туулын хурдны замтай холбоотой чухал шийдвэрүүд гарч байх үед бүгд таг дуугүй байцгаасан. Гэтэл гэнэт хэл орж, олон нийтийн сүлжээнд идэвхитэй олон хүн Туул судлаач болцгоолоо.    

Тэдний нэг нь МУИС-ийн антропологийн тэнхимийн багш Г.Мөнх-Эрдэнэ. Эрүүл шүүмжлэлийг хэн ч өрнүүлж, шахаж шаардах эрхтэй нийгэмд амьдарч байгаа нь бидний нийгмийн үнэ цэн боловч олны анхаарлыг татаж байгаа сэдвээр бусдад таалагдах зүйл яриад улс төрийн дараагийн нүүдлээ зурдаг ирээдүйн кандидатуудтай бид олон таарсан.

Түүний нэг нь антропологич Г.Мөнх-Эрдэнэ гэдгийг учир мэдэх улс гадарлана. Хүний нийгмийн соёл судалдаг мэргэжилтэй тэрээр өнөөдөр инженерийн бүтээн байгуулалтыг амандаа багтсан үгээр шүүмжлэх нь үнэнд хэр нийцэх вэ. Тиймээс олон нийт бид ямар цаг үед хэний үгэнд итгэх вэ гэдгээ шүүж чадахуйц хэрсүү, асуудалдаа таарсан мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай байна.

Эх сурвалжийн мэдээлснээр МУИС-ийн Антропологийн багш Г.Мөнх-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн Д.Бум-Очирын шавь нь гэх. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир гишүүн болохоосоо өмнө МУИС-д антропологийн чиглэлээр багшилж байсан. Антропологийн багш Г.Мөнх-Эрдэнэ УИХ-ын гишүүн Д.Бум-Очирын захиалгаар талбай дээр Туулын хурдны замыг эсэргүүцэн зогсож байна гэж хардах эрх бидэнд бий.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.79.156.105
    2026/03/24

    Та нар ийм нохойн баас шиг мэдээ оруулахаасаа ичээч. Ичихгүй сэтгүүлч энэ тэр гээд явдаг байх даа. Ямар ч баримт, нотолгоо, логик, эх сурвалж алга. Үүнийг зүгээр л гүтгэлэг гэдэг юм. Өөрсдөө хэнээс захиалга авдаг хөлсний бичээчид вэ

    Хариулах
  • 150.228.177.211
    2026/03/24

    oyuk nyangar 2 bol jinhene nohoin golognuud

    Хариулах
  • 66.181.188.147
    2026/03/24

    Нийгмийн хог шаарнууд хэрэгт орно доо та нар

    Хариулах
  • 178.174.229.45
    2026/03/24

    TUULIIN HURDNII ZAM BOL ESTOI ULGER . TA NAR SERUUN SELBE. YAMAR BAIGAAG HARDAA. DUND GOL YAMAR BOLGOSNIIG HAR. MONGOL ARDIINDUU DUND GOL GJ BAIDAGIIG MEDEH UU? URGASAN MURTLUU TARISAN YUM SHIG GJ. ODOO TUULIIG BHGUI BOLGOH N MUU BUZAR OYUERDENIIN MEGA TUSUL SHUU DEE MUU HUDALCH BUZAR

    Хариулах
  • 103.168.34.60
    2026/03/23

    Ug ni ecologiin bagsh eserguutssen bol arai eer baih San daa

    Хариулах
  • 66.181.190.177
    2026/03/23

    харин чи өөрөө юу биччихэвээ Save Tuul

    Хариулах
  • 66.181.161.101
    2026/03/23

    Энэ хүмүүс ч арай ч Захиалаад, захиалга биелүүлээд суух хүмүүс биш ээ хэнч мэднэ дээ

    Хариулах