Энэ сарын 18-ны өдөр Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын хоёр албан тушаалтан ажлын байран дээрээ архидан согтуурч, ёс зүйгүй үйлдэл гаргасан нь хэвлэл мэдээллийн сувгаар цацагдсан.
Улмаар тухайн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс А.С, М.Э нарт зөрчлийн хэрэг нээж албадлагын арга хэмжээ авахуулж, шийтгэл оногдуулах саналыг Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 23-ны өдөр ирүүлжээ.
Шүүхээс зөрчилд холбогдогч А.С, М.Э нарыг Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн.
Энэ үедээ нэр бүхий байгууллагын сэтгүүлчдийг хэл амаар доромжилж хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар зөрчилд холбогдогч А.С, М.Э нарыг зан үйлд нөлөөлөх 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна