Бизнес эрхлэгч харилцагчдадаа зориулан ХААН Банк олон улсад шалгарсан менежментийн арга туршлагаас суралцаж, манлайлал, шийдвэр гаргах түвшний ур чадвараа сайжруулж, бизнестээ мэдэгдэхүйц өсөлт авчрах боломжийг бүрдүүллээ.
Тодруулбал, ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академи нь Швейцарийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжигч BPN сангийн Монгол дахь салбартай хамтран 7 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хөгжлийн хөтөлбөр”- ийн бүртгэлээ эхлүүллээ. Энэхүү сургалт нь 2026.04.22-24-ний өдрүүдэд 09:00 – 16:00 цагийн хооронд Хүүхдийн 100-д байрлах ХААН Банкны Сөүл оффист болно.
“Хөгжлийн хөтөлбөр”-өөр дамжуулан бизнес эрхлэгчид:
Мөн хамгийн онцлууштай нь швейцарь, монгол зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, бага хүүтэй, уян хатан нөхцөлтэй санхүүжилт авах боломжийг нээх юм.
Сургалтын түвшинг харгалзан оролцогчдод тавигдах шаардлага:
Баялаг бүтээгч та бүхэн 2026.04.07-ны өдрийн дотор https://survey.zohopublic.com/... энэ линкээр эсвэл доорх QR кодыг уншуулан бүртгүүлээрэй.
ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академи нь дотоодын болон олон улсын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай хамтран жижиг, дунд, бичил болон хувиараа бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, хөтөлбөрүүдийг жилийн турш зохион байгуулдаг тул өөрийн бизнесийн цар хүрээ, зорилго зорилттой уялдуулан тохирох сургалтад сонгон хамрагдах бүрэн боломжтойг дуулгахад таатай байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна