Можтаба Хаменей АНУ-тай хэлэлцээр хийхийг дэмжжээ

Zuv.mn
1 цаг 41 минутын өмнө

Ираны Гадаад харилцааны сайд Аббас Аракчи албан ёсны АНУ-ын төлөөлөгч Стив Уиткоффт хандаж, шашны шинэ тэргүүн Можтаба Хаменей АНУ-тай хэлэлцээрийг дэмжсэн гэж мэдэгджээ.

Израилийн Ynet сонинд энэ талаар мэдээлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд Ормузын хоолойг нээх шаардлага тавьж, 48 цагийн хугацаа өгөн, биелүүлээгүй тохиолдолд цахилгаан станцуудыг нь бөмбөгдөнө гэж сүрдүүлсэн. Энэ хугацаа дууссан ч тэрбээр цохилт өгөхөө тав хоногоор хойшлуулж, яриа хэлэлцээр хийхийг хичээж эхэлсэн юм.

Энэ хугацаанд АНУ Ирантай холбоотогтоосон, хэлэлцээр хийж байна гэх зэрэг мэдээлэл цацагдсан ч Иран улс хоёр улсын хооронд бодитой яриа хэлэлцээр хийгдээгүй гэж мэдэгдээд байгаа юм.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна