“Цахим Дорноговь” арга хэмжээний хүрээнд Мэдээллийн технологийн үндэсний парк Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “AI & Coding” хакатоныг зохион байгуулж байна.
Хакатоныг Хонмоно тек ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Балдорж удирдан явуулж байна.
Арга хэмжээг нээж ЦХИХХЯ, Хөрөнгө оруулалт, санхүүгийн хэлтсийн дарга П.Дэлгэрмаа, МТҮП-ын Инноваци судалгааны хөгжлийн хэлтсийн дарга Ч.Сувд нар албан ёсоор нээж, нийт оролцогчиддоо амжилт хүслээ.
Тус хакатон нь кодчилол болон хиймэл оюун ухааны анхан шатны мэдлэг олгох зорилготой бөгөөд хоёр өдрийн эрчимжүүлсэн, дадлага ажилд суурилсан сургалтын хөтөлбөрөөр явагдаж байна. Оролцогч сурагчид багийн зохион байгуулалтад орж, өгсөн хугацаанд хиймэл ухаан ашиглан вэб программ хөгжүүлж, түүнийгээ олон нийтэд танилцуулах юм.
Мэдээллийн технологийн үндэсний парк нь “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөний хүрээнд уг хакатоныг цаашид 21 аймагт үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна