Зүүнбаян цэргийн ангийн алба хаагчид цахим халдлагаас сэргийлэх сургалтанд хамрагдлаа

Т.Отгонсувд
1 цаг 31 минутын өмнө

"Цахим Дорноговь” өдөрлөгийн хүрээнд аймгийн төвөөс 50–60 км орчим зайд байрлах Зүүн баян Ардын армийн албан хаагчдад зориулсан цахим хэрэглээний аюулгүй байдлын сургалт амжилттай зохион байгуулагдаж, 50 гаруй алба хаагч идэвхтэй оролцлоо.

Сургалтын үеэр албан хаагчид цахим орчны аюулгүй байдал, цахим залилан, хиймэл оюунд суурилсан халдлага, хиймэл оюуныг өөрийн хэрэгцээнд ашиглах аргачлал зэрэг сэдвээр мэдлэг олж, урьдчилан сэргийлэх арга техник суралцсан байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна