Монгол Улс өрсөлдөх чадварын индексээрээ ӨАБНУ, Түрктэй айлсчээ

Zuv.mn
1 цаг 45 минутын өмнө

Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төв (IMD World Competitiveness Center) 2025 оны индексээ гаргажээ. Чансаанд дэлхийн 69 улс хамрагдсанаас Монгол Улс 65 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Чансааг Швейцарь тэргүүлж, Сингапур, Хонконг, Дани  удаалжээ.

Өрсөлдөх чадварын индексийг гаргахдаа төрийн институциудын үр ашигтай, ил тод байдал, макро эдийн засгийн тогтвортой байдал, боловсролын чанар, бизнесийн төгөлдөршил, инноваци гаргах чадвар гэргийг харгалзаж үздэг бөгөөд дээгүүр эрэмбэлэгдсэн орнуудад дээр дурдсан нөхцлүүд дээд хэмжээнд хангадсан байна гэсэн үг юм.

Жагсаалтын сүүлд манайхтай хамт Нигери, Намиби, Венесуэль улсууд бичигджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна