Өнөөдөр Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно.
2026 оны 03-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор -4...+1 градус, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр +2...+7 градус, говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +12...+17 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +10...+12 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. +9...+11 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +7...+9 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатар: -3 градус хүйтэн, харьцангуй чийг 12 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна