АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр “Манай намын бүлэг маш тодорхой шаардлага тавьсан. УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй ээ л гэж байгаа. Тийм учраас Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг Н.Учрал даргалвал манай намын бүлэг оролцохгүй. Дэд дарга оролцвол бид хуралдаа сууж, асуудлаа хэлэлцээд л явна.
Г.Занданшатарын тухайд, явж байгаа хүний араас юм яриад яах вэ. МАН Ерөнхий сайдыг, бүхэл бүтэн Засгийн газрыг бие даасан эрх мэдэлгүйгээр бүтэн жил шахам ажиллуулсан нь харамсалтай. Энэ нь МАН засаглалын хямралд орсны илэрхийлэл болж байна.
Ардчилсан нам дараагийн Засгийн газарт орох эсэх асуудлын тухайд, намын дүрэмд зааснаар энэ асуудлаар шийдвэр гаргах эрх намын төлөөллийн төв байгууллагад хадгалгддаг. Намын дарга бие дааж шийдэх эрх байхгүй. Хувь гишүүнийхээ хувьд бол би Хатарсан Засагт орох орохын эсрэг байдаг. Энэ байр сууриа 2024 оноос хйош олон удаа илэрхийлж байсан” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.184.131
Овоо ажлаа хийж байсан хүнийг унагаад АН-ын луйварчдыг ил болгох гээд л ......
Хариулах66.181.184.131
ОЮУ толгойгоос монгол улс ашгаа хүртэх ёстой гэж байсан ЗАНДАНШАТАРыг АН ынхан түлхэж унагаж чадлаа. АН д УИХ ын дарга Учрад гол асуудал биш байсан. АН ын төлөөлөл ЗАНДАНШАТАРЫГ унагах захиалгатай байсан. АЖЛАА сайн гүйцэтгэлээ. АРД түмэн л хохироод үлдлээ. ОДОО РИО ТИНТОгийн эсрэг зогсох ерөнхий сайд байхгүй.
Хариулах103.212.119.214
Za chi anh gulchiiguud l suuj nsn bizde namiin darga blood ih tom bolj
Хариулах