Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгаад Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяраас МАН-ын УЗ-ийн хурлын талаар тодрууллаа.
Тэрбээр, "Аливаа хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй байх ёстой. Ялангуяа гадаад орчин хүндэрч байгаагийн хувьд улстөрчийн өндөр ур чадвар гаргаж байна гэж харж байна. Тасралтгүй байдлаа хангая нэгэнт МАН олонх болж байгаа Засгийн газраа бүрдүүлээд цаашаа явна.
Тиймээс их хурлын үйл ажиллагааг тасралтгүй хангахын тулд Ерөнхий сайдын албан тушаалаасаа түдгэлзэж байна гэсэн өргөдөл өглөө. Энэ бол хэр баргийн улстөрчөөс гардаг зүйл биш. Засгийн газар хариуцлага хүлээгээгүй. Засгийн газар хүлээж авсан макро эдийн засгийн бүх үзүүлэлт өндөр байгаа. Бүх үзүүлэлтээ сайжруулсан. Ерөнхий сайд алсыг харсан улс төрийн том шийдвэр гаргалаа. Үүнд хүндэтгэлтэй хандаж байна.
Тэр бууж өгч байгаа биш шүү" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна