АН хамтарсан засагт дахин уригдах уу

Zuv.mn
1 цаг 32 минутын өмнө

МАН-ын 31 дүгээр их хурлаас байгуулсан Бага хурлын III хуралдаан өнөөдөр болж байна. Бага хурал өнөөдөр Үндсэн дүрмийн 20.3.5, 20.3.4-т заасан Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх, эвслийн Засгийн газар байгуулах эсэх шийдэл гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэдгийг бид өмнө мэдээлсэн 

Ерөнхий сайдын тухайд, намын дарга Н.Учрал байх нь тодорхой бол эвслийн Засгийн газар байгуулах нь бас тодорхой, харин хамтрагчаа солино гэсэн мэдээлэл өчигдрөөс гарч эхэлсэн. Тодруулбал, ХҮН, ИЗНН-ын Засгийн газраас гаргаж, Ардчилсан намтай хамтрах хувилбар жин дарж магадгүй байна. 

МАН дотоод үл ойлголцлоо шийдэж чадаагүй нөхцөлд Засаг унах босохыг АН шийдэх нөхцөл нэгэнт үүссэнийг сая Г.Занданшатарын Засгийн газар огцорсон кэйс хангалттай харуулсан. Тиймээс Н.Учрал нэг талаар өөрийн судлаа бөхлөх, нөгөө талаар Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагааг тогтвортой явуулах үүднээс хувилбаруудыг судалж, АН-тай эвсэх хувилбарыг авч үзэж буй. 

МАН-ын Засгийн газрын хувь заяаг АН шийдэж байгаа одоогийн нөхцөл байдлыг бодолцвол тэдэнтэй хамтарлаа гэхэд  Л.Оюун-Эрдэнийн Хамтарсан Засгийн газраас дордуулахгүй буюу дор хаяж найман яамыг өгөх болчихоод буй. Гэтэл үүнийг эсэргүүцэж, сонгуульд ялсан учир дангаараа Засгийн газраа байгуулах ёстой гэж үзэх гишүүн ч олон бий. Тэд эвтэй байхыг намынхаа удирдлагуудаас ил тод шаардаж буй.

Энэ асуудлыг Бага хурал нийт гишүүдийн санал хураалтаар шийднэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна