Хуситууд нэрээр олон улсад танигдсан Йемений “Ансар Алла” хөдөлгөөнийхөн өчигдөр Израиль руу довтолж, БХЯ-ны объектууд руу нь цохилт өгчээ. Улмаар Иран болон Йемен, Ирак, Ливан, Палестин дахь холбоотнуудтайгаа санаа нэгтэй байгаагаа илэрхийлсэн байна. Хөдөлгөөний зүгээс гаргасан мэдэгдэлдээ “Довтолгоо амжилттай болсон” гээд, Тегераны эсрэг явуулж буй түрэмгийллээ зогсоохгүй бол үргэлжлүүлэн цохилт өгөхөөр заналхийлэв.
Хуситууд өмнө нь Израилийн талын холбоотнуудын зүгээс Палестин, Ливан, Иран, Иракд явуулж буй түрэмгийллээ зогсоохыг шаардаж, болиогүй тохиолдолд сөргөлдөөнд оролцоно гэдгээ илэрхийлж байжээ. Хөдөлгөөний тэргүүн мөн Саудын Арабд хандаж, Йемений ард түмэнтэй дайсагнахгүй байхыг сануулсан байна.
Израилийн БХЯ-ны Жанжин штабын дарга Эяль Замир армид нь байдал хүнд, хүн хүчний дутагдалтай байгаа талаар мэдэгдсэн. Тус улсын Ерөнхий сайд асан Нафтали Беннет мөн Засгийн газраа шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч чадахгүй байна хэмээн шүүмжилсэн байна.
Харин АНУ-ын тухайд, өдгөө Ирантай хэлэлцээр хийхийш хүсэж буй мэт дүр эсгэхийн хажуугаар болзошгүй хуурай замын цэргийн ажиллагаа явуулах асуудалд анхаарч байгаа хэмээн эх сурвалжууд өгүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна