МАН-ын 31 дүгээр их хурлаас байгуулсан Бага хурлын III хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж байна. Хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд намын дарга Н.Учрал өрсөлдөгчгүй нэр дэвшихээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Ерөнхий сайд болох нь тодорхой болсон Н.Учрал танхимдаа өмнөх Ерөнхий сайд Г.Занданшатарыг урьж ажиллуулна гэж мэдэгджээ.
Г.Занданшатар өмнө нь 2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд, 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2025-2026 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, хурлын үеэр намын ЕНБД Я.Содбаатарт хариуцлага тооцох, шинээр байгуулагдах Үасгийн газрын яамдыг одоогийнхоос цөөлөх зэрэг асуудлыг Бага хурлын гишүүд хөндөж ярьсан аж.
Г.Занданшатар огцорсноор МАН түүхэндээ анх удаа нэг бүрэн эрхийн хугацаандаа гурван Засгийн газартай ажиллах болж байгаа бөгөөд үүнд намын гал тогоог муу барьсан хэмээн Я.Содбаатарт хариуцлага тооцох асуудлыг хөндсөн аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна