Ж.Энхжаргалан: Туулын хурдны замд улс төр орчихсон

Х.Батсайхан
1 цаг 31 минутын өмнө

МАН-ын Бага хурлын гишүүн Ж.Энхжаргалангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрбээр “Ерөнхий сайдад Н.Учрал даргыг дэвшүүлэхийг дэмжиж байгаа. Маш олон залуучууд дэмжиж байгаа. 

Н.Учрал сайдад татвараа буулгахыг л захилаа. 2027, 2028 оны сонгуулиудад маш их нөлөөлнө. Ерөнхий сайд нар маш их вакуумжиж байгаа. Энэ системийн асуудал юм байна лээ. Тиймээс янз бүрийн мэргэн санаа хэрэггүй. гагцхүү татвар бууруулах дээрээ л анхаарах хэрэгтэй. 

"Эв нэгдэл хэрэгтэй" гэж гишүүд их хэлж байна. Гэхдээ эв нэгдэл гэдэг чинь юу юм бэ. Хариуцлага тооцох ёстой хүмүүст тооцохгүй байхыг хэлэх юм уу гэдэг асуудал. Бас өөрөө танхимаа бүрдүүлэх орон зайг нь өгөөсэй гэдэг санааг илэрхийлцгээж байна. 

Туулын хурдны замд улс төр орчихсон. Энэ ажил зогсож болно, үр дүнд нь иргэд хохирно. "Ривер гарден" өмнө нь амралтын газар байсан. Битүү бургастай амралтын газар байсан шүү дээ. Би багадаа тоглодог байсан. 

Эрх мэдэлтнүүд бургас хядаад орон сууцны хотхон барьж болдог, нийслэл тооцоо судалгааны үндсэн дээр бүтээн байгуулалт хийж болохгүй гэсэн юм байж болохгүй.

 Зөв шүүмжлэлийг Нийслэл хүлээж авах ёстой. Мэдээж өмнө нь дутуу, муу хийсэн ажлууд байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь Туулын хурдны замыг зогсоох шалтгаан биш. Аль аль талаа бодолцоод урагшлах л ёстой” гэсэн байр суурь илэрхийллээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна