Тэмээ хариулахаар мотоциклтой яваад сураггүй болсон Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн дугаар ангийн байлдагч Г.Сумъяабазарыг дөрөв хоног хайсны эцэст өчигдөр орой олж, эмнэлэгт хүргэжээ.
Байлдагч Г.Сумъяабазар 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдөр 12.00 цагийн орчимд тэмээндээ яваад ор сураггүй алга болсон бөгөөд эрлийн ажиллагааг дөрөв дэх хоног дээрээ өргөтгөж, нисдэг тэрэг оролцуулан хайсны эцэст мотоциклоосоо унаж бэртсэн байхад нь олжээ.
Байлдагч Г.Сумъяабазар Өвөрхангай аймгийн Уянга сумын харъяат. Зургаан хүүхэдтэй айлын дээрээсээ хоёр дахь хүү бөгөөд дөрвөн дүүтэй аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна